m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 01:53
146
Зул сарын мод хамгийн том бизнес болоод байна

Өнгөрсөн жил Америкчууд 2.35 тэрбум ам.долларыг зөвхөн мод худалдан авахад зарцуулжээ. Үүнээс 33.02 сая байгалийн, 14,7 сая хиймэл мод худалдан авсан аж. Модны үнэ  35-82 ам.доллараар зарагдаж байжээ.Энэ жил Цагаан ордоныг тойруулан 26 мод засах бөгөөд дэлхийн хамгийн том мод Италийн Губын Моунт  Ингино уулын налуу засагдах юм байна. Энэ мод зөвхөн гэрлээр чимэглэгдэх юм гэнэ.  1000 гаруй гэрэлтэй  18 метр урт кабелийн шугам оржээ. Өндөр нь 738 метр, 442 метр өргөнтэй байх аж.

Зул сарын модны талаар олон янзын ам дамжсан түүхүүд байдаг аж. 1530 онд Германы газар нутаг дээр одоогийн Францчууд мод авчирч ургуулан чимэглэснээр германаас үүсэлтэй гэж үздэг гэнэ. Тус модыг 1800-гаад оны үед Германы цагаач Америкт очин тарьж нутаглуулснаар өнөөдрийн зул сарын мод үүссэн гэх яриа бий. Түүнээс хойш бараг 200-гаад жил болж байгаа бөгөөд одоо хүмүүс мод тарьж ургуулан зарах нь том бизнес болоод байна.