m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 01:55
89
2014 оны спортын шилдэг гэрэл зургууд

Инсбрукийн Дэлхийн цомд оролцож буй Австрийн трамплинч Грегор Шлиренцауэр гүйцэтгэлээ хийж буй нь. REUTERS/Kai Pfaffenbach

 

Сочигийн олимпийн нээлтийн ёслолын үеэр олимпийн таван цагаригийн Америк тивийг бэлгэдсэн улаан цагариг нээгдсэнгүй. REUTERS/David Gray

 

"Сочи 2014" олимпийн тоглолт. Тоглолтын өмсгөлөө өмсчихсөн Швейцарийн хоккейн багийн хаалгач Софи Антаматтенийг сайн дурын ажилтан түрдэг тэргээр зөөж байгаа нь. REUTERS/Phil Noble

 

"Сочи 2014"-өөс эхлэн өвлийн олимпийн хөтөлбөрт орох болсон уран гулаглатын багийн тэмцээнд зохион байгуулагч ОХУ-ын баг итгэл төгс тэргүүллээ. REUTERS/Brian Snyder

 

Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр орон нутгийн багтаа тоглодог, ганц хөлтэй хаалгач Алешандре Толедуг олны танил болсон юм. REUTERS/Nacho Doce

 

Дэлхийн №1 теннисчин асан Рафаэль Надаль Австралийн нээлттэй тэмцээний 1/4 шигшээд Григор Димитровтой тоглох үеэр. REUTERS/Bobby Yip

 

Энэ бол сэргэн мандалтын үеийн Италийн нэг зураачийн бүтээл бус Энэтхэгийн Мумбаи хотноо зохиогдсон тулааны төрлийн тэмцээний үеэр авсан гэрэл зураг. REUTERS/Danish Siddiqui

 

Токиод болсон WBC-гийн хэт хөнгөн жингийн аваргын төлөөх Акира Яэгаши (Япон)-Одлина Залета (Мексик) нарын тулаан. Зураг дээр нүүрэндээ хүчтэй дэлсүүлж буй Яэгаши энэ тулаанд ялж, аваргын бүсээ хамгаалж үлджээ.

 

Хойд Англид болсон саадтай морин уралдааны үеэр гарсан ослын агшин. REUTERS/Russell Cheyne

 

"Бразил 2014" ДАШТ-ий Итали-Уругвайн тоглолт. Луис Суарест мөрөө хазуулсан Италийн шигшээгийн хамгаалагч Жоржо Кьеллини шүүгчид гомдоллож буй нь. REUTERS