m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:04
109
Өвөрханай- "Бид бүжиглэх дуртай" тоглолт болно

"Ирмүүн" бүжгийн дугуйлангийн  төгсөх ангийн сурагчид жил бүр тайлан тоглолтоо зохион байгуулдаг  уламжлалтай. Уламжлал ёсоор дугуйлангийн ес дэх удаагийн төгсөгчид  “Бид бүжиглэх дуртай” тоглолтоо толилуулж, сурсан мэдсэнээ эцэг, эх, багш, анд найзууддаа тайлагнах гэж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Ирмүүн” бүжгийн дугуйлан  11  дэх жилдээ хичээллэж байна. Тэрээр бүжгийн спортоор дамжуулж хүүхдүүдийг бага наснаас эхлэн авьяас чадварыг нь нээх, өөртөө итгэлтэй, биеэ зөв авч явах, найз нөхөд, хамт олонтой болгох, тэсвэр хатуужилд сургахаас гадна Өвөрхангай аймагт бүжгийн спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа юм.