m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:14
121
Р.Федерер Швейцарийн оны шилдэг тамирчнаар тодров

Цагтаа дэлхийн чансааг олон жил тэргүүлсэн, өдгөө №2-д эрэмбэлэгддэг Рожер Федерер Швейцарийн оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорчээ. Тэрбээр энэхүү номинацид Австралийн нээлттэй тэмцээний аварга Стэн Вавринка, уулын цаначин Дарио Колонью нартай өрсөлдсөн байна. Харин шилдэг эмэгтэй тамирчнаар уулын цанын Доминик Гизин, шилдэг багаар Дэвисийн цомд түрүүлсэн теннисчид тодорчээ.