m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:15
87
В. Путин 15 жил “Оны онцлох хүн” боллоо

Оросын Ерөнхийлөгч В. Путин дахин Оросын “Оны хүн”-ээр тодорч олон нийтийн дунд нэр хүндтэй хэвээр байгаагаа баталлаа. Тэрээр 1999 онд Ерөнхий сайд байх үеэсээ 15 жил дараалан энэ номинацийг тэргүүлж байгаа ажээ.  Өдгөө 62 настай В. Путин олон нийтийн санал асуулгаар 68 хувийн санал авсан бол хэт үндсэрхэг В. Жириновский дөрвөн хувийн саналын зөрүүгээр удаалжээ.

Өдгөө 62 настай В. Путин олон нийтийн санал асуулгаар 68 хувийн санал авчээ.

Орос орны өнцөг булан бүрээс 1500 нэр дэвшигч тус номинацад өрсөлдсөн байна. Энэ оны эхээр Крымд баримталсан байр сууриараа тэрээр хамгийн өндөр буюу 88 хувийн санал авчээ. Ийм өндөр саналыг өмнө нь 2008 онд Гүржид явуулсан цэргийн үйл ажиллагаагаараа авч байсан байна.