m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:19
297
Хатан хаан Изабелла Испани болон Америк тивийн өрлөг эх

Нэгдүгээр Изабелла өнөөгийн Испани улсын нэгэн хэсэг болох Кастилийн хаант улсын Мадригаль-де-лась Альтас-Торрест төрж, католик шашинтан болсон юм. Тэрээр нөхөр хоёрдугаар Фердинандын хамтаар улсаа удирдаж, харьяат улсуудаа нэгтгэн Испаний хаант улсыг байгуулсан байна. Изабелла нь Кастилийн хаан хоёрдугаар Хуан болон Португалийн хаан нэгдүгээр Хуаны ач охин болон мэндэлжээ. Хоёр ахынх нь нэг нас барсны дараагаар тэрээр хоёрдахь ах буюу аавынхаа анхны эхнэрээс гарсан хүү Хенритэй хаан ширээг залгамжлах эрхтэй болсон байна.

Изабелла 1469 оны аравдугаар сарын 19-ний өдөр Арагоны хаан ширээг залгамжлагч Фердинандтай Вальядолид гэрлэсэн ба улмаар ах Хенрикийг нас барсны дараа 1474 онд нөхрийн хамтаар Кастили болон Леоныг захирах болжээ. 1479 онд Фердинандын аав Арагоны хоёрдугаар Хуаныг нас барснаар хосууд Арагоныг захирах болов. Хамтарсан хаант улсын засгийн эрхийг хосууд Изабеллийг насан эцэслэтэл барьсан ажээ. Тэднийг шашин шүтлэг, хүсэл эрмэлзэл нь холбож байсан юм. 1478 оны арваннэгдүгээр сарын 1-нд сүм хийдэд биш хаант засагт захирагдах Испанийн  хатуу хууль цаазыг тогтооход Пан лам дөрөвдүгээр Сикстээс зөвшөөрөл авч чаджээ. Энэхүү хуулиар Еврейчүүдийн асуудлыг шийдсэн байв. 1492 оны захирамжаар Еврейчүүдэд христийн шашинг дагах, эсвэл Испани орныг орхин явахыг тулгасан юм. Улмаар христийн шашинд орсон Ервэйчүүдийг хуучин сүсэг бишрэлтэйгээ холбоотой зан үйлүүдээ дагаж мөрдсөөр байгаа эсэхийг албан ёсоор шалгахыг хуульчлав. Гэсэн ч үнэн чанартаа Еврэйчүүдийг мөрдөн мөшгөх явдал нь эдийн засаг болон нийгмийн учир шалтгаантай байлаа. 15-р зууны хоёрдугаар хагас гэхэд еврэй иргэд хаант улсын захиргаа, эдийн засгийн салбарт голлох байр суурийг эзэлдэг байжээ.

Тухайн үед ихэнх  Еврэйчүүд Осоманы эзэнт гүрэн рүү зугтан гарч амжсан юм. Еврэйчүүдийн эсрэг баримталсан хатуу бодлогоо тэд 1502 онд мусалман шашинтнуудад тулгасан бөгөөд энэ нь Кастили болон эртний Гренадад амьдарч байсан мусалманчуудад хамааралтай байв. Фердинанд, Изабелла нар Пап лам дөрөвдүгээр Александраас “Католик шашны удирдагчид” гэсэн албан ёсны цол хэргэм хүртсэн бөгөөд удалгүй тэд Иберийн хойгоос мусалман шашинтнуудыг хөөж чадсан юм. Ийнхүү 8-р зуунаас хойш үргэлжилсэн реконкистын үе дууссан билээ. Мөн энэ онд Гренад улсыг эзлэн авснаас гадна, Еврэйчүүдийг хөөн гаргажээ. Улмаар Фердинанд, Изабелла нар Колумбын аяллыг дэмжиж, үүний үр дүнд Америк тивйиг нээв. Хатан хаан Изабеллын ноёрхлын үед Испани улс хүчирхэгжин, баруун Европ дотроо хамгийн хөгжилтэй орнуудын нэгт тооцогдож байлаа. Хатан хааны санаачилсан улсын хөгжлийн зуун жил  нь Испаний Алтан үе хэмээгдэн түүхэнд тэмдэглэгджээ. Хааны гэр бүл 5 хүүхэдтэй байсан бөгөөд тэдний ганц хүү Хуан 21 настайдаа нас барсан байна. Изабеллын охин Арагоны Катарина Тудорын долдугаар Хенрик хааны 6 эхнэрийн нэг болсон юм. Изабелла 1504 оны арван нэгдүгээр сарын 26-нд өдөр Медина-дель-Кампод нас баржээ. Түүнийг нас барснаас 1 жилийн дараа Фердинанд Нарбоны гүнгийн охин Жермена де Фуаг гэргийгээ болгосон байна.

Хатан хаан Изабеллын гавьяа

Испаний хатан хаан нэгдүгээр Изабелла нь бусад хаадын хийж чадаагүйг буюу Иберийн хойгоос маорчуудыг хөөн гаргаж, өөрийн ноёрхлыг тогтоосон юм. Тэрбээр сүсэг бишрэлгүй хүмүүсийг христэд итгүүлж чадна хэмээн найдаж, шинэ газар нутгийг нээлгүүлэхээр Колумбыг илгээсэн байна. Тийм ч учраас түүнийг “Америк тивийн өрлөг эх” хэмээн нэрлэдэг ажээ.