m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:29
102
2215 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн  1,804 мянган ам метр талбайг цэвэрлэж, 2215 тн хог хаягдлыг ачуулжээ.
Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.