m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:38
49
Мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнг нэгтгэж байна

Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын энэ оны тооллогыг энэ сарын 7-ноос 17-ны өдрүүдэд явуулахыг  үүрэг болгосон.  Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн дүнг энэ сарын 25-ны өдөр гаргах гэнэ.