m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:41
66
Куба Америкийн харилцаа сэргэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Куба улс уруу чиглэсэн түүхэн болон шинэ бодлогоо сонордууллаа. Ингэснээрээ хоёр орны хооронд 50 жилийн турш хөндийрөөд байсан харилцааг хэвийн болгох нэг алхам болов. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керрид Куба улстай дипломат харилцаагаа сэргээх анхны яриа хэлцэл эхлүүлэх зааварчилгааг өгсөн байна.  Кубын нийслэл Гавана хотод элчин сайдын яамаа дахин байгуулж, Куба улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх нь зүйтэй гэж үзжээ.

Барак Обама өчигдөр Куба улс уруу чиглэсэн түүхэн болон шинэ бодлогоо сонордууллаа

Энэхүү мэдэгдлийг хийхийн өмнө Барак Обама Кубын удирдагч Раул Кастротай утсаар ярьсан нь 50 гаруй жилийн дараа хоёр орны төрийн тэргүүнүүд анх удаагаа шууд холбогдсон явдал байлаа.

Ийнхүү хоёр орны харилцаа сэргэж байгаа нь АНУ-ын хувьд ихээхэн улс төрийн ач холбогдолтой алхам болж байгаа юм.

Барак Обама Кубын удирдагч Раул Кастротай утсаар ярьсан нь 50 гаруй жилийн дараа хоёр орны төрийн тэргүүнүүд анх удаагаа шууд холбогдсон