m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:44
42
Өнгөрөгч өдөр золгүй байдлаар долоон хүн нас баржээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газарт энэ сарын 17-ноос 18-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1493 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан долоон хүн, дээрэмдэх гэмт хэрэг хоёр, булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 13, танхайрах гэмт хэрэг тав, зам тээврийн хэрэг 11, осол 12 гарч 15 хүн гэмтсэн байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.