m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:49
121
“Хамтын хуримтлалын сан”-г байгуулна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай энэ сарын 17-ны өдөр уулзсан байна. Тус уулзалтаар тэрээр УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа болон шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг, нийгмийн олон тулгамдсан  асуудлыг шийдвэрлэсэн тухай, мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тойрогтоо хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан аж.

Мөн уулзалтын үеэр нэг хороо, хэсэгт нэг дор амьдарч буй иргэдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, байнгын бүтээлч хамтын харилцааг дэмжих зорилгоор “Хамтын хуримтлалын сан”-г иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран үүсгэн байгуулж ажиллах болсноо мэдэгджээ. Тухайлбал, хороо бүрт хуримтлалын нэг бүлэг байх бөгөөд хуримтлалын сан нь дундын өмч байх ба хуримтлалын бүлгийн гишүүд нь сангийн орлогыг өсгөх, арвижуулах үүрэгтэй байх юм.

“Хамтын хуримтлалын сан”-г байгуулна

Түүнчлэн сангийн зөвхөн нэмэгдсэн орлогын тодорхой хувийг хорооны иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болон зарим зайлшгүй явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулах юм.

Дашрамд дурдахад, сангийн үйл ажиллагаа дүрмээр зохицуулагдах ба барууны орнуудын ийм төрлийн сан нь тухайн хороонд оршин суугч иргэд, хороонд байршилтай аж ахуйн нэгжийн хамтын бүтээлч ажиллагааны гол хөшүүрэг болдог байна.