m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:59
69
Ажлыг гараасаа хурдан гаргах арга

1. Хамгийн эхний ноорогийг 15 минутын дотор гараас гарга. Муу байсан ч хамаагүй.

2. Бодлоо нэг л зүг рүү чиглүүл. Дундаж хүн өдөрт 70 мянга, минутанд 49 төрлийн бодол боддог. Энэ л бидний бүтээмжийг балладаг ганц зүйл.

3. Ширээгээ үргэлж, бүр үргэлж цэвэр, зайтай байлга. Ингэх нь чиний бодлыг гарцаагүй цэгцэлнэ.

4. Хамгийн чухал ажил (ХЧА): Өдөр бүрийн эхлэлд (эсвэл урьд орой нь) тухайн өдрийн to-do list-н дэх хамгийн чухал гурван ажлыг тодруулаарай. Тэднийг хамгийн түрүүнд хий. Гэхдээ чухлын тухай тодорхойлолт чинь зөвхөн “яаралтай”-аас тусдаа байх ёстойг анхаар. Бусдыг нь хийж амжихгүй байсан ч, тэр гурвыг хийчихсэн байхад дажгүй үр бүтээлтэй өдөр өнгөрөх болно.

5. Том чулуу: Яг одоо хариуцаж байгаа том төсөл чинь юу вэ? Өдөр бүр эсвэл долоо хоног бүр түүндээ цаг гаргаж, бусад жижиг чулуугаа чирэх тэрхүү том чулуугаа ямар ч байсан урагшлуулж бай.

6. 140 тэмдэгтэд багтсан и-мейл бич. Тэрнээс хэтэрвэл юу хэлэх гээд байгаагаа мэдэхээ болино.

7. Inbox-оо үргэлж “нойл”-ло. И-мейл бүрийг уншиж дуусаад түүнийг заавал аль нэг тийш нь болгож бай. Шууд устгадаг санж уу, хүлээн авсан ажлаа дэвтэр дээрээ тэмдэглэдэг сэнж үү, ямар ч байсан цахим шуудангийн хайрцгаа байнга хоослож байгаарай.

8. Эрт босч өөрийнхөө өнөөдөрт бүхэл бүтэн нэг цагийг нэм.

9. Санаанд орж ирсэн болгоныг дэвтэр дээр буулга. Тэгээд долоо хоногийн төгсгөлд өмнөх бүх хуудсаа шүүж, ажил хэрэг болгохыг нь болгож, санаа бүрийг тохирох газарт нь оруул.

10. Гэрлээ тодосго. Бүдэг гэрлийг тодосгох нь ажлын бүтээмжийг 8 хувиар нэмдэг.

11. 80/20-ийн Паретогийн зарчмыг ашигла. Ихэнх үр дүн 20-хон хувийн үйл ажиллагаанаас ургадаг. Харин бид үлдсэн 80 хувийн цагаа тийм ч их үр дүнгүй зүйлд зарцуулдаг. Урд чинь байгаа ажлуудаас аль нь 80 хувийг ч дангаараа орлохуйц 20 хувь мөн бэ?

12. Өөрт ноогдсон цагийг хайрцагла. Нэг ажилд зарцуулах тодорхой хэмжээний цагийг хуваарилаад, тэр хугацаанд зөвхөн тухайн ажилд л анхаарлаа бүрэн хандуул. Хажуугаар нь ямар ч яаралтай ажил орж ирсэн хойшлуулна гэсэн үг. Тэр хугацаанд заавал тэр ажлаа дуусгах албагүй.

13. Ажлуудыг багцал. Өөрөөр хэлбэл ижил төстэй ажлуудыг нэг дор хий. И-мейлүүдэд нэг дор хариу өг, гэрээнүүд дээр нэг дор ажилла, action plan-уудыг нэг дор хөгжүүл. Тэгвэл бодол санаа чинь хуваагдахгүй.

14. Долоо хоног бүр өөрийн үр бүтээлдээ дүгнэлт хий. Дүгнэлт хийхгүй л бол хэзээ ч сайжрахгүй. Тухайн долоо хоногт биелүүлсэн зорилго, гүйцэтгээгүй ажлуудаа жагсааж өөрийн алдаа оноондоо шүүлт хий.

15. Хоосон цагийг ч бүү хоосноор өнгөрүүл. Өдөр бүр бид автобус хүлээх, дугаарлаж зогсоход өөрийн өдрийн үнэ цэнэтэй 10 минутыг зарцуулдаг. Иймэрхүү үеүдэд гүйцэтгэх богино хугацааны ажлуудыг жагсаа.

16. Дахин дахин хийгддэг ажлуудыг хийдэг ганц л ерөнхий загвартай бол.

17. Чамайг өсөн дэвшихэд туслахгүй хэрнээ эрч хүчийг чинь сорж байгаа ажлуудаас өөрийгөө хурдан чөлөөлж сур. Түүнд хайран энергиэ битгий үрэн таран хий.

18. 50-30-20-ийн зарчмыг баримтал. Өдөр бүрийнхээ 50 хувийг амьдралын, нэн чухал зорилтондоо зарцуул. Харин 30 хувийг нь ойрын нэг жилд биелүүлэх зорилтондоо зарцуул. Үлдсэн 20 хувийг нь дараагийн 90 хоногт хамаарах зорилтондоо зарцуул.