m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 03:17
157
Ёслолын гэрлүүд сансраас хэрхэн харагддаг вэ?

Эрдэмтэд нийтийг хамарсан тэмдэглэлт баярын өдрүүдэд асаадаг ёслолын гэрэл сансраас хэрхэн харагдахыг хиймэл дагуулын тусламжтайгаар ажиглажээ. Зул сарын баяр болон шинэ жилийн шөнүүдэд Америкийн хотууд энгийн үеийнхээс 20-50 хувиар илүү гэрэлтдэг байна.

Зул сарын баяраар Америкийн хотууд, Рамадан сараар Ойрхи дорнодын улсууд сансараас хэрхэн харагдах  вэ?

Харин Рамадан сарын баяраар Ойрхи дорнодын хотуудад 100 хувь гэрлэн тэсрэлт болдог ажээ.  Эрдэмтэд энэ ажиглалтаа 2012 оноос 2014 оны намар хүртэл хийж, бүдэг гэрлийг улаан, дунд зэргийн гэрлийг шар, хэт тод гэрлийг ногоон өнгөөр тодорхойлж сансраас сонирхолтой зураг буулгасан байна.