m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.08 09:23
53
Мал, эмнэлэг ариун цэврийн газар гарал үүсэлгүй мах тээвэрлэснийг илрүүлжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Нийслэл болон дүүрэгт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу “Хэрлэн”-гийн авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт зохион байгуулж билээ. Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга М.Энхбаатар нар газар дээр нь очиж хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид “Хэрлэн” авто тээврийн шалган бүртгэх товчоонд заагдсан эрх үүргийн хэмжээнд ажиллаж, дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг хийж, тав  хоногийн хугацаанд 263 тээврийн хэрэгсэл, 795 зорчигч хяналт шалгалтад хамрагджээ.

Хяналт шалгалтаар малын махтай холбоотой арван зөрчил илрүүлсэн байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг сум, багийн Засаг даргын гарал үүслийн гэрчилгээтэй боловч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 10 иргэнд нийт 270.0 мянган төгрөг ногдуулжээ. Түүнчлэн шалгалтад хамрагдсан иргэдэд хэлтсийн байцаагчдын бэлтгэсэн “Шүлхий өвчнөөс сэргийлэх тухай”  зөвлөмжийг тарааж,  зөвлөгөө өгсөн байна.