m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 03:18
157
Өөртөө тавих чухал асуулт

1. Юуны төлөөх зовлон хүртэл үнэ цэнэтэй вэ
Зарим маш чухал, сайхан зүйлийн төлөө бол яаж ч зовсон хамаагүй байдаг. Хэрэв чи аливаа зүйлийн ач тусыг нь мэдрэхийг хүсвэл түүний төлөөсийг ч бас хүсэх хэрэгтэй. Нарийхан бэлхүүс, тачаангуй бие галбирыг хүсч байвал чи асгарах хөлс, буларсан булчин, хоолны дэглэмийг, төлөө өглөө эрт босохыг нь ч бас хүсэх л ёстой. Хэрэв чи эхлүүлсэн бизнесээ амжилттай явахыг хармаар байвал чи олон том эрсдлийг, оройтож унтах шөнүүдийг, суралцахын тулд 50 удаа унаад босохыг нь ч бас хүсэх учиртай. Хэрэв чи ямар нэг зүйлийг хэдэн сар, жилээр хүсч мөрөөдсөн ч биелэхгүй байвал магадгүй чи зөвхөн төсөөлөл, фантаз, том амлалтыг нь л бодоод байсан байх. Эсвэл магадгүй чи үүний төлөө зовохыг хүсэхгүй байгаа юм чинь тэр юмыг ч бас яг үнэндээ хүсэхгүй байгаа байх.

2. Өөрийнхөө үйлдэл, өдөр бүрийн хэвшлийг харахад би 5 жилийн дараа ямар түвшинд хүрэхээр байна вэ 
Өөрийнхөө мөрөөдлийг бод. Тэгээд одооны үйлдлүүдээ хар. Чи энэ маягаараа, яг энэ амьдралын хэв маягаа үргэлжлүүлсээр байвал 5 жилийн дараах төсөөлөлдөө хүрч чадахаар байна уу? Бид үнэхээр чухал зүйлийг үргэлж хойшлуулдаг мөртлөө чухал бус зүйлийг урьтаж хийдэг. Гэтэл далд ухамсар чинь чамайг үнэхээр чухал зүйлийг орхигдуулж байгааг чинь мэдсээр байдаг учраас үргэлж тайван бус, стресстэй, айдастай байдаг. Тиймээс 5 жилийн дараах төсөөллийнхөө төлөө ямар нэг үйлдэл хий.

3. Би юуг мэдэхгүй юм шиг дүр эсгэж байна вэ
Үл тоомсорлосон бодит байдал хэзээд санааны мухарт оршсоор байдаг. Бид далд ухамсартаа үнэн биш зүйлд итгэх, үнэн зүйлийг худал гэж итгэх гэсэн хоёр аргаар хууртдаг юм. Өөртөө худлаа ярих үед дотоод хүн маань “Энэ худлаа” гэдгийг зөн совингоороо мэдэрдэг юм шүү дээ. Ийм мэдрэмжийг авсан хэрнээ зогсолтгүй өөрийгөө хуурсаар байвал зүрх сэтгэл маань сүүлдээ өөртөө итгэхээ больж, өөрийгөө хүндлэх хүндлэл маань алга болдог. Ийм хүн бүү бол. Өөрийгөө хуурахаа болих үед бүхий л хаалга нээгддэг юм.

4. Намайг одоо ч хойш нь чангааж байгаа эртний бүтэлгүй дурсамж юу вэ
Урьд өмнө нь сонсож байсан няцаалт, учирч байсан бүтэлгүйтлээрээ бид одоогийн үйл хөдлөлөө хянаж цагдуулах нь олонтаа. Тэр үед хэн нэгний тодорхойлж байснаас илүү дээр хүн гэдгээ олж харж чаддаггүй. Өнгөрсөнд болж байсан зүйл биднийг хангалттай чадварлаг, сайн, ухаантай биш гэдгийг нотолж чадахгүй. Зүгээр л тэр үед бидний санал болгож, хийж чадах зүйл арай бага байсан хэрэг. Өнгөрснөөс ирсэн өөдгүй дуу хоолойнуудыг зүрх сэтгэлээсээ өшиглөж гарга.

5. Бусад хүн миний талаар юуг битгий мэдээсэй гэж би хүсч байна
Энэ асуулт чиний эмзэг цэг, сул дорой тал руу чинь хатгах болно. Бас асуудал, дутагдалтай талууд бол хүн бүрийн л амьдралын нэг хэсэг гэдгийг сануулах болно. Үүнийг нуух гэж оролдсоор байвал чи дотны хүмүүстээ өөрийнхөө талаар чин үнэнийг мэдэж, байгаагаар чинь хайрлах боломжийг огт олгохгүй. Бас эдгээрийг нуух гэж оролдох тусам жижиг асуудлууд ч чиний өөртөө итгэх итгэлээр оролдож хүчрэх болно. Нээлттэй бай. Чиний муу муухайг мэдсэн ч тэд чамайг хайрлах болно.