m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 03:47
91
Хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэхтэй болно

ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд Сантехникч, Бетон-арматурчин, Засал чимэглэлчин мэргэжлээр 12 дугаар сарын байдлаар 104 хүмүүжигч мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгох таван сарын хугацаатай сургалтад хамрагдаж байна.


Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид 15 хүмүүжигч тогооч мэргэжлээр суралцаж, “Чадамжийн гэрчилгээ” авахад бэлэн болжээ. Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс орон нутаг дахь хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадад дээрх төрөл, мэргэжлийн багц сургалтуудыг зохион байгуулж байна.