m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 03:57
32
27420 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно

Монголбанкны гаргасан судалгаагаар энэ сарын 17-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 818.9 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18684 зээлдэгчийн нийт 547.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

27420 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 27420 иргэнд 1549.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.