m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 03:57
43
Шалгалт ил тод явагдлаа

Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авч дууслаа.

Шалгалт цахим хэлбэрээр явагдсан бөгөөд шалгалтын явцыг Нутгийн удирдлагын ордны үүдний хэсэгт байрлах дэлгэцээр шууд дамжуулан үзүүлсэн юм. Энэ нь төрийн албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангасан чухал ажил боллоо. Нийт 22 ажлын байр зарлагдаж, 94 хүн бүртгүүлж шалгалт өгснөөс 14 хүн тэнцсэн байна.