m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 04:05
65
Зөрчилтэй 48 нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, зөвшөөрөл олгох, сунгах, хяналт тавих журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 146 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж 48 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Мөн Аймгийн Засаг даргын тамгын газраас төрийн болон төсөвт байгууллага, нийт аж ахуй нэгж, ард иргэдэд шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийг уриалжээ.