m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 04:12
83
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийлээ

БОНХ-ийн сайдын А\181 дүгээр тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын А\456 дугаар захирамжийн дагуу “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогын ажил явагдлаа. Энэ оны тооллогоор нийт агаар бохирдуулах суурин эх үүсвэр 7498 тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн оны агаар бохирдуулагч эх үүсвэртэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Аймгийн хэмжээнд агаар бохидуулах хөдөлгөөнт эх үүсвэр 6183 байгаа нь өмнөх оны агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэрийн тооллоготой харьцуулахад 7.5 хувиар буурсан байна. 

Баруун-Урт хотын хэмжээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орсонтой холбоотойгоор агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо 5.3 хувиар буурсан хэдий ч шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо 2.7 хувиар өссөн байна.

Хүний амьсгалж буй агаар нь хүний буруутай үйл ажиллагаа болон уламжлалт гэр хорооллын гал зуух, автомашины утаа, нийтийн орон сууцнуудын нэгдсэн халаалтыг хангах том оврын уурын зуух, хувийн хэвшлийн байгууллагуудын нам даралтын уурын зуухнаас гарч буй утаанаас бохирдож байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулахад тодорхой арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж тооллогын комисс дүгнэжээ.