m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 04:29
73
Түүхэн гэрэл зургууд: Куба Америкийн харилцаа 116 жилд

Куба Америкийн  50 жилийн турш хөндийрөөд байсан харилцаа сэргэх алхам хийгдсэн улс төрийн томоохон үйл явдалтай холбогдуулан өнгөрсөн 116 жилийн түүхэн зургуудаас толилуулж байна.

Америкийн байлдааны хөлөг онгоц Гаванын эрэг дээр 1897 онд ирснээр колончлолоос тусгаар тогтнох гэсэн Куба улсын төлөө Испанийн эсрэг дайн эхэлсэн. АНУ дайнд ялснаар Кубыг хяналтандаа авлаа.

Куба улс 1902 онд АНУ-аас тусгаар тогтнолоо олж авлаа. Гэсэн хэдий ч Америк 1934 оныг хүртэл Кубын хэргийг хамаарч байв. Энэ зургийг 1935 онд засгийн газрыг турхирсан сэжигтэнийг Кубын цагдаа нар баривчлах үеэр авчээ.

Гаванын шөнийн клубэд румбо бүжигчний үзүүлбэрийн үеэр 1940 онд авсан гэрэл зураг. Энэ үед Америкийн жуулчид, хөрөнгө оруулагчид Кубын нийслэлд шөнийн зугаа цэнгээнийг чөлөөтэй явуулдаг байсныг 1952 онд Батиста зогсоожээ.

Кубын ард түмэн Батистагийн дэглэм дор аз жаргалгүй амьдарч байлаа. Залуу хувьсгалч Федел Кастро энэ дэглэмийг түлхэн унагасан юм.

Аргентины хувьсгалч Ернасто Гюваратай Кастро хамтарч Батистагийн эсрэг тэмцсэн юм. Гювара уулан дахь босогчдын бааз дээр амрах зуураа бейсболл тоглож байгаа нь

1959 онд Кастрогийн босогчид Батистаг хүчээр унагасны дараа Кастро АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ричард Никсонтой уулзаж Вашингтонд албан бус айлчлал хийжээ.

Никсон Кастрог улс орноо зөв чиглүүлэхэд зөвлөгөө өгөх хүсэлтэй байгаагаа бичиж байжээ. Энэ нь Гавана дахь АНУ-ын шинэ засгийн газрын тусламжийг илтгэсэн Маяами зогсоол дээрх тэмдэг.

1961 онд хоёр улс дипломат харилцаагаа тасалжээ. Энэ нь Америкийн бизнесманууд, Кубын эх орончдын хооронд үүссэн нөхөн олговрын асуудлаас үүдэлтэй байлаа. Булаан эзлэгч, түрэмгийлэгчдийн эсрэг Кубын ард түмэн тэмцлээ.

Кубын ард түмэн эзлэн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, Кастро ЗХУ-тай хамтран коммунист Куба улсын байгуулав.

1962 онд Кубын арал дээр ЗХУ цөмийн пуужингуудаа байрлуулахыг нь Куба улс зөвшөөрөв. Энэ үйл явдал нь “Хүйтэн дайны” үеийн хамгийн аюултай үйл явдал болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.

Кастро 1963 онд Москвад айлчилж ЗХУ-тай харилцаагаа гүнзгийрүүллээ.

ЗХУ задран унасны дараа Кубаас дүрвэгсэд АНУ-ыг зорих болов. 1994 онд АНУ Кубатай дүрвэгсэдийн тоонд хязгаар тогтоох хэлэлцээр хийв.

2002 онд АНУ-ын үүрэг гүйцэтгэгч Жимми Картер  Кубын бейсболлийн цэнгэлдэх хүрээлэнд  зочилж Кастротой уулзжээ.

2008 онд хоёр орон шинэ удирдагчтай болов. Раул Кастро ах Федел Кастрогаа залгамжилж, АНУ-д Барак Обама Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

2014 онд хоёр улс шоронгийн хоригдлуудаа солилцох мэдэгдэл хийсэн нь харилцаагаа хэвийн болгохыг эрмэлзсэн алхам болов.