m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 04:30
113
Монголбанк гадаад валют худалдаагүй байна

Монголбанкны сарын 18-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 16 сая ам.доллар, 33.5 сая юань тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк гадаад валютын зах зээлд эрэлт, нийлүүлэлт тогтвортой байна гэж үзсэн учир энэ удаагийн гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Түүнчлэн тухайн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулсан аж.

Монголбанк гадаад валют худалдаагүй байна