m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 04:38
679
Г.Ганхүүгийн гэргий гурван сая дахь иргэнийг төрүүлэх нь

Сүүлийн үед манайд төрөлт эрс ихэсч байгаа. Монголын үрс маш олон болж байгаа нь үнэхээр сайшаалтай. Өнгөрсөн онд 80 мянга орчим хүүхэд мэндэлжээ. Харин энэ оны сүүлч, ирэх оны эхээр урьд өмнөх жилүүдээс ч олон хүүхэд төрөх магадлал өндөр байгаа юм. Учир нь Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөж авах их марафоныг аль хэдийнээ эхлүүлчихсэн билээ.

Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөж авах их марафоныг аль хэдийнээ эхлүүлчихсэн билээ.

Ард иргэдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд байгаа гурван сая дахь иргэний асуудалд олны танил эрхмүүд ч анхаарлаа хандуулж буй бололтой.

НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү Facebook хуудаснаа “Удахгүй Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөж авах марафон эхэлжээ. Одоогийн байдлаар улс даяар 200 гаруй эх өрсөлдөж байгаагийн нэг нь манай эхнэр. Түрүүлэх магадлал өндөр ч битгий түрүүл гэж хэллээ. Аягүй бол нөгөө Ганхүү чинь танил талаа ашиглалаа энээ тэрээ болно. Бүх өрсөлдөж байгаа эхчүүддээ эрүүл энхийг хүсье” хэмээн хошин өнгө аястайгаар сэтгэгдлээ бичжээ.

...улс даяар 200 гаруй эх өрсөлдөж байгаагийн нэг нь манай эхнэр. Түрүүлэх магадлал өндөр ч битгий түрүүл гэж хэллээ. Аягүй бол нөгөө Ганхүү чинь танил талаа ашиглалаа энээ тэрээ болно...

Монгол Улсын Засгийн газраас гурван сая дахь иргэнийг болоод түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахаар шийдвэрлэж ажлын бэлтгэлийг одооноос эхлүүлээд байгаа юм. Гурван сая дахь иргэн мэндэлсэн тэр өдөр төрсөн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гарсан хэдий ч гурван сая дахь хүүхэд төрөх үеийг дөхүүлж байгаад ажлын хэсэг байгуулагдаж, ямар үйл ажиллагаа зохион байгуулахаа шийдэх юм.