m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 04:43
45
Нэгдсэн түрүүлэгч индикатор сүүлийн хоёр сар тогтмол өсчээ

Монгол Улсын энэ сарын нэгдсэн түрүүлэгч индикаторыг Үндэсний статистикийн хорооноос зарласан Монгол Улсын энэ оны III улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Монголбанкнаас гаргасан энэ оны III улирлын арилжааны банкуудын улирлын зээлийн тайлан, өнгөрсөн сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолон гаргажээ.

Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 2011 оны арваннэгдүгээр сард мөчлөгийнхөө оргилд хүрч байсан бол нэгдсэн түрүүлэгч индикатор нь түрүүлж 2011 оны  наймдугаар сард оргилдоо хүрсэн. Түүнээс хойш буурсаар 2012 оны арванхоёрдугаар сард 99.375 нэгж болж ёроолын цэг болж эргээд энэ оны зургаадугаар сар хүртэл дараалан өсч 100.14 нэгж болсон ч сүүлийн дөрвөн сар дараалан буурч аравдугаар сард  99.2 нэгж болсон. Харин нэгдсэн түрүүлэгч индикатор сүүлийн хоёр сар тогтмол өсөлттэй гарч энэ сарын байдлдаар 100.2 нэгжид хүрээд байна. Энэхүү өсөлтөнд экспорт өмнөх сарынхаас 0.14 хувиар өссөн, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн зэрэг макро эдийн засгийн эерэг нөлөөлөлүүд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм байна.

Нэгдсэн түрүүлэгч индикатор сүүлийн хоёр сар тогтмол өсчээ

Дашрамд дурдахад, нэгдсэн түрүүлэгч индикатор нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой аж.