m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 05:10
46
Сэтгүүлчдийг гэнэтийн ослоос хамгаалахаар болжээ

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс “Практикал даатгал” компанитай хамтран сэтгүүлчдийн даатгалын гэрээг байгуулсан байна. Энэхүү даатгал нь сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон 24 цагийн турш гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн олгодог ач холбогдолтой гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн ажилчдын ажлын онцлогт тохируулсан зургаан төрлийн эрсдэлийг багтаасан аж.

Тодруулбал, техни­кийн, ахуйн, байгалийн, мал болон араатан амьтны нөлөө­гөөр үүсэх, бусдад хорлогдох, мэс болон суманд өртөх, дайн байл­даан, үймээн самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар, цөмийн зэвсгээс үүдэлтэй эрсдэлүүд багтана.

Мөн машин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, цахилгааны хүчдэл дэлбэрэлт, шаталт, дулаан сүлжээний гэмтлийн нөлөөлөл, элдэв зүйлд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, зам тээврийн осолд өртөх, зүсэгдэх, түлэгдэх, гал түймэр, үер, газар хөдлөлт, аянга цахилгаанд цохиулах, наранд цохиулах, хөрсний нуралт, цөмрөлт, ус шаварт унах мал, амьтанд дайруулах, мөргүүлэх, хазуулах, өшиглүүлэх, чирэгдэх зэрэг эрсдлүүд ч орох юм байна.

Харин даатгуулах мөнгийг даатгуулагчийн сонголтоор харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь таван сая төгрөг байх аж. Тиймээс даатгуулагч даатгалын хураамж болгож жилийн даатгалын хамгаалалтад 50 мянган төгрөг төлөх юм байна.

Хэрвээ тухайн сэтгүүлчид ямар нэг зүйл тохиолдвол тэрнээс хойш 12 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын хамгаалалтаас дараах хувь хүртэл нөхөн төлбөр олгоно.

Тухайлбал даатгуулагч амь насаа алдсан бол 100 хувь, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас, түр алдсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай эмнэлэг, эмчилгээний зардлыг баримтад үндэслэн олгоно. Өөрөөр хэлбэл, амбулаторийн оношилгоо, үйл­чил­гээ­ний зардал, хэвтэн эмч­лүү­лэх, ор хоногийн зардал, эм тариа, боолтын материалын зардал гэх зэргээр олгоно. Даатгуулагчийн нөхөн төлбөрийг ямар нэгэн маргаангүй материалыг бүрдүүлчихсэн бол ажлын тав хоногт багтаан олгох юм байна.

Даатгуулагч амь насаа алдсан бол 100 хувь, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас, түр алдсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай эмнэлэг, эмчилгээний зардлыг баримтад үндэслэн олгоно.