m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 05:50
221
Анжелина Жолигийн хуулбар

Анжелина Жоли, Бред Питт нар анхны хүүхдээ саяхан л өлгийдөн авсан шиг санагдах юм. Гэтэл тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Тэд хэд хэдэн хүүхэд өргөж авсан ч гэлээ 2006 онд Анжелина Жоли анх охиноо төрүүлж, дэлхий нийтийг шуугиулж байсан билээ.

Цаг хугацаа ч урсан өнгөрч тэдний бяцхан охин улаан хивсний ёслолд биеэ хэрхэн авч явахаа мэддэг, донжтой нэгэн болон өсчээ

Хэдхэн хоногийн өмнө болсон Анжелина Жолигийн найруулсан “Unbroken” киноны нээлтийн үйл ажиллагаанд охин Шило нь аав,  хоёр ах, эмээ өвөөгийн хамтаар хүрэлцэн иржээ. Ингэхдээ тэр “Tomboy” стилээр хувцасласан байлаа.

Шило бол яг л ээжийнхээ хуулбар. Тэр нүд, уруул гээд л... Яах аргагүй ээжийнх нь багын төрх харагдана. Бас ээжийнхээ этгээд зан авирыг ч багагүй өвлөж авсан бололтой. Шило үргэлж эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг.

Шило бол яг л ээжийнхээ хуулбар. Тэр нүд, уруул гээд л... Анжелино Жолигийн охин аргагүй том болжээ

Анжелина Жоли 1986 он, Шило 2014 он