m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 06:18
90
“Дакар”-т уралдах тамирчид Өмнөд Америкийг зорилоо

Алдарт “Дакар” раллид монголчууд өмнө нь мотоциклийн төрлөөр өрсөлдөж байсан бол өнөө жилээс автомашины төрөлд хурд сорихоор болсон билээ. Монголчууд энэ удаа Унгарын багтай хамтран гурван ч автомашинаар уралдах юм. Тухайлбал 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд явна.

Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм. Манай тамирчдаас ОУХМ  Ө.Бямбацогт, спортын мастер Б.Батболд нар уралдаанд оролцох автомашинаа 10 мянган км замыг туулан Францад хүргээд байна.

Аргентин, Боливи, Чилийн нутгийг дамнан, ирэх сарын 3-17-ны өдрүүдэд болох уг раллид Монголын тамирчид оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.