m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 06:22
129
МАН-ын дэд сайдуудыг танилцуулъя

МАН-аас генсек Ж.Мөнхбат намаасаа томилогдсон долоон дэд сайдаа өнөөдөр танилцууллаа. Тэд дэд сайдуудаа сонгохдоо тухайн салбартаа шат шатанд ажиллаж байсан, салбараа мэдэх хүмүүсийг томилсон гэв.

МАН-ынхан дэд сайдуудаа ихэд бодолцон аль аль талыг тэнцүүхэн баримталсан гэлээ. Тухайлбал, жендерийн асуудлыг бодолцон хоёр эмэгтэй сайдтай бол үндэсний цөөхөө ч мөн багтаасан гэдгийг хэллээ.

Ингээд МАН-аас томилогдсон долоон сайдыг танилцуулгыг хүргэе

Эрүүл мэнд, спортын дэд сайдад Д. Атармаа

Овог: Дашдорж

Боловсрол:

-1989 онд Анагаах ухааны дунд сургууль

-1992 онд Улс төрийн дээд сургууль

-1998 онд Анагаах ухааны коллеж

-2000 онд Анагаах ухааны Их сургууль

-2004 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн докторантур

-2014 онд ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи удирдлагын сургууль

-2012 оноос ОХУ-ын Анагаах ухааны Их сургуулийн докторантурт суралцаж тус тус төгссөн.

Урьд нь эрхэлж байсан ажил:

-1998-2005 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш

-2005-2009 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга

-2009-2013 онд Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байсан.

Аж үйлдвэрийн дэд сайдад Х.Баделхан

Овог: Хавдислам

Боловсрол:

-1976 онд МУИС

-1990 онд ОХУ-ын Москва хотын Намын дээд сургуулийг тус тус төгссөн.

Урьд нь эрхэлж байсан ажил:  

-1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газрын ерөнхий инженер, газрын дарга

-1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Ардын Депутатын хурлын Гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга

-2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны Нийгмийн бодлогын зөвлөх

Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг

Овог: Батжаргал

Боловсрол:

-1989 онд Чех улсын Хөнгөн үйлдвэрийн сургууль

-1997 онд Төрийн захиргааны хөгжлийн институт

-2001 онд ХААИС

-2005 онд МУБИС-ийг тус тус төгссөн.

Урьд нь эрхэлж байсан ажил:

-1989-1992 онд Савхин эдлэлийн үйлдвэрт мастер

-1999-2008 онд “Кекүшюзан хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал

-2008-2012 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад  Б.Мөнхбаатар

Овог: Бэгзжав

Боловсрол:

-1996 онд Техникийн Их сургууль

-2001 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультет

-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

-2006 онд Зүүн Лондонгийн Их сургуульд суралцаж тус тус төгсөн.

Урьд нь эрхэлж байсан ажил:

-2001-2002 онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн ахлах ажилтан

-2002-2004 онд БСШУЯ-ны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга

-2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

-2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга

-2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч

ГХЯ дэд сайдад Н. Оюундарь

Овог: Наваан-Юндэн

Боловсрол:

-1991 онд Политехникийн Их сургууль

-1995 онд “Сэрүүлэг” дээд сургууль

-1998 онд Голландын Маастрихтын Их сургууль тус тус төгссөн.

Урьд нь эрхэлж байсан ажил:

-1997-1998 онд НҮБ-ын Үйлдвэрлэлийн газрын өөрчлөн байгуулалтын төслийн зөвлөх

-2000-2007 онд Байгаль орчны яамны хэлтэс, газрын дарга

-2007-2008 онд Дэлхийн банкны зөвлөх

-2008-2012 онд Улаанбаатар хотоос Бээжин хотод суугаа төлөөлөгч

 

 

БСШУ –ны дэд сайдад Я.Төмөрбаатар

Овог: Ядмаа

Боловсрол:

-1986 онд Улсын Багшийн дээд сургууль

-1989 онд Герман улсын Залуучуудын дээд сургууль

-2006 онд МУБИС-д суралцаж тус тус төгссөн 

Урьд нь эрхэлж байсан ажил:

-1989-1990 онд МХЗЭ-ийн Төв хороонд зохион байгуулагч, тасгийн эрхлэгч

-1990-1996 онд Монголын залуучуудын холбоонд зохион байгуулагч, тэргүүлэгч гишүүн

-1996-1999 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга

-2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

-2008-2009 онд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны дарга

-2009-2014 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх

-2014 оноос “Стратеги Академи”-ийн захирал

Уул уурхайн дэд сайдад Г. Тэмүүлэн

Овог: Ганзориг

Боловсрол:

-1999 онд Австрали улс Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж

-2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн ОУ-ын харилцааны сургууль

-2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургууль

Урьд нь эрхэлж байсан ажил:

-2006-2009 Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга

-2009-2011 онд “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах МУ-ын Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга

-2009-2013 онд “Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ний дэд захирал

-2013  оноос “Оюутолгой” ХХК-ны Монголын талын ТУЗ-ийн гишүүн