m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 06:44
72
Хөлгүй дуучин бут авч байна

Латви улсаас гаралтай Англи дуучин Викториа Модеста “Prototype” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Түүний шинэ дуу Лэди Гага, Кети Перри нарыг ч бут цохиж мэдэхээр байна.

Викториа Модеста бол хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хэрхэн шоу ертөнцөд од болон гялалзаж болохыг харуулж байгаа зоримог, авьяаслаг бүсгүй юм.

Тэрээр төрсөн цагаасаа эхлэн нийт 15 удаа хөлний мэс засалд орсон бөгөөд 20 настайдаа аргагүйн эрхэнд зүүн хөлнөөсөө хагацахад хүрсэн. Гэвч тэрээр юунд ч бууж өгөөгүй. Викториа Модеста 15 настайгаасаа модель болж, нэр хүндтэй сэтгүүлүүд дээр зургаа гаргаж, улмаар хөгжмийн урлагт эргэлт буцалтгүйгээр орсон юм.