m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:01
74
Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээлээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард болж байсан. Тус шүүх хуралдаанаар түүнийг төрийн нууц задруулсан гэм буруутайд тооцож, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байдаг.

Харин өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар буруутган таван жилийн ялыг хэвээр үлдээжээ. Д.Цогтбаатар хуралд найман өмгөөлөгчтэй оролцсон хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. 

Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар буруутган таван жилийн ялыг хэвээр үлдээжээ.