m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:07
51
Ди Мария Аргентиний шилдгээр шалгарав

Аргентиний хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар тус улсын 2014 оны хилийн чанадад тоглодог шилдэг хөлбөмбөгчийн шагналыг Анхель Ди Мария хүртжээ. Ингэснээр 2006 оноос хойш хилийн чанадад тоглодог шилдэг хөлбөмбөгчийн алдрыг алдалгүй хүртсээр ирсэн Лионель Мессигийн өмнүүр Анхель Ди Мария орж чаджээ.

Харин Аргентиний лигийн оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг “Велес Сарсфилд”-ийн довтлогч Лукас Пратто хүртсэн байна. Анхель Ди Мария өнгөрсөн улиралд “Реал Мадрид” багтай Аваргуудын лигийн аварга болсны зэрэгцээ шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргын шувтаргын тоглолтод шалгарсан билээ.