m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:08
226
Хүүхдүүдээ шидэт толины нууцыг тайлаарай

Монгол циркийн хөгжлийн төв, Цолмон өглөө энтертайнмент, Аса цирк хамтран хүүхэд багачууддаа зориулан “Шидэт толины нууц” жүжигчилсэн сүлд модны наадмыг зохион байгуулах гээд бэлтгэл ажилдаа ороод байна. Бид "Цолмон өглөө энтертайнмент"-ийн захирал, найруулагч, бүжиг дэглээч МУСТА Ю.Баасантай уулзаж энэ талаар тодруулсан юм.

-Сүлд модны наадмын талаар танилцуулах уу. Хүүхдүүд эндээс ямар ямар үлгэрийн баатруудаа харах боломжтой вэ?

-Дэлхийн болон Монголын үлгэрийн баатар, хүүхдийн киноны олон дүрийг эндээс харах боломжтой. Мөн шидэт толинд юу харагддаг бол. Хүүхдүүдээ ирж энэ нууцыг мэдэж аваасай хэмээн энэхүү бүрэн хэмжээний үлгэрчилсэн тоглолтыг тавих гэж байна.

Сүлд модны наадмаа илүү сонирхолтой болгох үүднээс бид циркийн шилдэг шинэ уран бүтээлүүд, Mixx хамтлаг, дуучин Мино, Шилдэг өнгө хамтлагийн жүжигчин Баярмаа нарыг урилгаар оролцуулж байгаа.

-Сүлд модны наадмын сюрпризээ танилцуулж болох уу?

-Юуны өмнө үзэгч хүүхдүүдээ бүгдийг нь улаан хивсэн дээр алхуулж хүндэтгэл үзүүлнэ.  Мөн тоглолтонд оролцож байгаа үлгэрийн баатруудтайгаа зургаа авахуулж, тоглолтын төгсгөлд жүжигчид болон үзэгч хүүхдүүдтэйгээ хамтдаа 2000 хүүхдийн "флаш моб"-ийг бүжиглэх болно. Энд нэг зүйлийг онцлоход өвлийн өвөө маань цасан охидын хамт жинхэнэ амьд цаа бугаар морилон ирнэ. Тэгэхлээр хүүхдүүд бас амьд цаа бугатай зургаа авахуулах боломжтой юм.

-Тасалбар нь ямар үнэтэй байх бол. Мөн тусгайлан баярлуулах хүүхдүүд байгаа юу?

-Манай байгууллага нь өмнө нь зохион байгуулсан тоглолт бүрдээ 200-300 хүүхдийг үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай. Энэ удаад  ч бас хагас өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ урилгаар үзүүлэх болно.

Тасалбарын хувьд 20,000 төгрөгний үнэтэй. Түүндээ хүүхэд бүр бэлэгтэй. Харин нэг гэр бүлийн хоёр хүүхэд билет авбал гурав дахь билетийг үнэгүй бэлэглэх юм. Мөн эцэг эх нь тасалбараа аваад 0-4 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэж боломжтой.  Ингэснээрээ бид хүүхэд бүрийг баяртаа хамруулж баярлуулах хүсэлтэй байгаа.

"Шидэт толины нууц" сүлд модны наадам 20,21-ны бямба ням гаригт 12 цагаас ердөө хоёрхон удаа тоглогдоно. Хүүхэд багачууд та нар нэг цаг 15 минутын турш циркийн гайхамшигтай тоглолт үзэж, амьд цаа буга хөлөглөн ирэх өвлийн өвөө цасан охид, алиалагч, циркчинтэй хамтдаа шинэ жилийн сайхан дурсамжтай өнгөрүүлээрэй.

-Баярлалаа.