m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:23
119
Таны хүүхэд хаана явна вэ

Улаанбаатар хотод энэ оны эхний  11 сарын байдлаар 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдоод байна. Энэ тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 9,8 хувиар, холбогдогч 5,4 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм.


Үр хүүхдийнхээ хүмүүжлийн төлөө цаг зав гаргадаг ээж аавууд олон. Харин завгүй гэх ганцхан үгээр өөрийгөө хаацайлж, хүүхдийнхээ хүмүүжилд цаг гаргадаггүй,  хүүхдээ үргэлж загнаж зэмлэхийг урьтал болгодог, хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаа талаар нь ярилцдаггүйн улмаас ээж аавууд цагдаагийн газрын хаалганы цаана хүүхэдтэйгээ уулзах тохиолдол багагүй байна. 

Цахим гэмт хэрэг үйлддэг, хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, хууль бус хөдөлмөр эрхэлдэг, сургуулиас завсардсан хүүхдүүд дийлэнх хувийг эзлэж байгаа ч амьдралын гачигдал зовлонгүй хайр халамжаар дүүрэн бидний ярьдгаар "буруу эрхэлсэн" хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ч байдаг. 

Гэр бүлийн уламжлалт сайхан харилцаа, эцэг эх үр хүүхдийн нандин холбоо алдагдах нь ихссэн энэ үед эх орныхоо хойч ирээдүй болсон үр хүүхдээ гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил бол багш сургууль, эцэг эх бүрийн хамтын ажиллагаа гэдгийг бид мартаж болохгүй.