m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:28
606
Шинэ загварын оффис гар цүнх

1. Dior-The Be Dior
Нэг бариултай, урд талдаа соронзон түгжээтэй энэ эмэгтэйлэг цүнхний гол чимэг нь мэдээж Dior-ын нэр бүхий гинжин чимэглэл юм.

2. Fendi-Trois Jours Bag
2014 оны хавар/зуны шоун дээр анх бидэнд “өөрийгөө танилцуулсан” Fendi-ийн энэ загвар бага зэрэг шинэчлэгдээд ахин иржээ. Зоосны цүнх шиг хоёр талаасаа амсраараа нийлдэг түгжээтэй байгааг нь анзаарч байгаа биз?

3. Louis Vuitton-Soft Lockit Tote Bag
Цахилгаан нь төгсгөл хэсэгтээ давхар түгжээ бүхий энэ цүнх найдвартай, багтаамж сайтай, бас бүх хувцсан дээр зохицно.

4. Celine-Belt Tote Bag
Урдаа соронзон түгжээтэй, ардаа зангидсан бүслүүртэй Celine-ий шинэ загвар энэ байна. Үхэр, могой, матрын арьсаар хийгдсэн энэ цүнхний шар, хөх, бор өнгөнүүд нь хамгийн эрэлттэй байгаа.

5. Marc Jacobs-Incognito Bag
Хоёр бариултай энэ цүнхнйи гол чимэг нь авсаархан, намбалаг хэлбэр, арьсан цахилгаандаа оршино. Fendi—ийн цүнхтэй адилхан, их бие нь трапец хэлбэртэй, хоёр талаараа залгаа нэмэлттэй боловч тэдгээр нь дээшээ дэрдийсэн биш, доошоо хумигдсан хэлбэртэй.

6. Mulberry-Kensington
Богц шиг түгжээтэй мөртлөө оффис цүнхний хэлбэртэй, Mulberry-ийн шинэ загвар Кенсингтон! Кендалл Женнер сүүлийн үед энэ цүнхэнд дурлаад байгаа гэдгийг дурдах шаардлагатай юу?

7. Prada-Double Bag
Хоёр давхар цүнх гэж сонсож байсан уу? Prada бол сонсохоор барах уу, бүр гаргасан байна. Цүнхэн дотроо жижиг клач/түрийвч/хавтсаар тусгаарлагдсан энэ цүнх хэрэглээг хяллбарчилж, загварыг шинэчилснээрээ онцлог.

8. Givenchy-Pandora Pure Satchel 
Givenchy-ийн алдарт Pandora цүнхний хамгийн сүүлийн хувилбар энэ улиралд гарчээ. Тэгш өнцөгт хэлбэрээрээ танигдсан Pandora хүртэл дээгүүрээ нарийн, доогуураа өргөн болсноос харахад тренд нарийн трапец маягийн, усны дусал шиг хэлбэр лүү улам л дөхөж байгаа нь илт байна.