m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:30
36
Солонгосын хөгжмийн зах зээл Монголчуудад нээлттэй болно

Солонгосын хамгийн шилдэг, хамгийн олон жүжигчин, дуучин, хөтлөгч одуудтай "SM"  интертайнмент групп, өөрийн багтаа авах ирээдүйн оддын сонгон шалгаруулалтыг ,  анх удаагаа ОХУ, Казакстан, Тайланд, Индонези, Сингапур,  Монгол, Канад зэрэг орнуудад хийх гэж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг  дуучин, бүжигчин, жүжигчин загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, зохиолч гэсэн 6 төрлөөр  явуулахаар болсон байна.  Ялагч болсон авьяаслаг залуучуудтай гэрээ байгуулан цаашдаа хамтран ажиллах юм.  

‘2015 S.M. Global Audition ’  гэж нэрлэгдэж буй уг сонгон шалгаруулалт нь  9 орны 28 хотод , 2015 оны 01 сараас эхлэн 05 сар дуустал  үргэлжлэх юм байна. Уг шалгаруулалтад  өнгөрсөн онд Европ, АНУ-д  явагдсан бөгөөд 80 мянган  залуучууд оролцож байжээ.