m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:30
33
Авьяаслаг сэлэгч охин С.Номун Америкийг зорилоо

АНУ-ын Чикаго хотноо үйл ажиллагаагаа явуулдаг, олимпийн 18, дэлхийн 26 удаагийн аварга Майкл Фелпсийн нэрэмжит сургуульд суралцахаар манай тамирчин, усан спортын дэд мастер С.Номун тус улсыг зорилоо. Тэрбээр 2001 онд төрсөн бөгөөд 2012 оноос усан спортоор хичээллэж эхлэн Монгол Улсын хамгийн залуу дэд мастерын болзлыг хангаж, 2013 онд усан спорт сонирхогчдын холбооны шилдэг тамирчнаар шалгарч байв. Мөн 2014 оны Азийн наадамд 50 м, 100 м-ий араар даллах сэлэлтэд улсын рекордыг шинэчлэн тогтоосон билээ.