m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:45
39
Зарим банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны 467 дугаар тогтоолоор энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэр бүхий арилжааны банкнуудын “Үнэт цаасны зах зээлд харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон гэдгээ мэдэгдсэн байна. Үүнд:

  1. “Улаанбаатар хотын банк” ХХК
  2. “Худалдаа хөгжлийн банк” ХХК
  3. “Чингис хаан банк” ХХК
  4. “Хаан банк” ХХК
  5. “Голомт банк” ХХК
  6. “Төрийн банк” ХХК
  7. “Капитрон банк” ХХК
  8. “Капитал банк” ХХК
  9. “Хас банк” ХХК
  10. “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК

Зарим банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо