m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 07:49
67
Өмнөговь аймгийн 30 гаруй хувь гандуу байна

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт таван мянга гаруй малчин өрхийн 1,7 сая гаруй мал өвөлжиж байна.

Нийт сумдаас авсан мэдээллээр аймгийн нийт нутгийн баруун болон төвийн хэсгээр буюу 70 хувь нь намаржилт боломжийн, зүүн хэсгээр буюу 30 хувь нь гандуу байгаа гэнэ. Энэ жилийн зун намрын саруудад хур бороо ороогүйн улмаас Манлай, Ханбогд, Цогтцэций сумдын ихэнх хэсгээр, Цогт-Овоо сумын зүүн хэсгээр гандуу, газрын гарц муутай байсан тул малчид өөрийн аймгийн Ханхонгор, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын нутгаар оторлож байна.

Өвөрхангай аймгийн Төгрөг, Богд, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан сумдын нутагт Өмнөговь аймгийн малчид отор нүүдлээр өвөлжиж байна. Тус аймаг малчид иргэдийн оролцоотойгоор 4000 гаруй тонн байгалийн өвс хадлан бэлтгэсэн бөгөөд 900 гаруй тонн гар тэжээл бэлтгэн өвөлтэйгээ золгосон юм байна. Аймаг нөөцдөө 100 тонн өвсийг Хэнтий аймгаас татан бүрдүүлсэн бөгөөд нэг боодол өвсийг 6200 төгрөгөөр борлуулж байна. Харин сумын аюулгүйн нөөцөд 450 тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийн нөөц бүрдүүлээд байгаа ажээ.

Энэ жилийн зун намрын саруудад хур бороо ороогүйн улмаас Манлай, Ханбогд, Цогтцэций сумдын ихэнх хэсгээр, Цогт-Овоо сумын зүүн хэсгээр гандуу байна.