m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 08:34
66
“Калгари” дасгалжуулагчаа явуулах дургүй

“Калгари Флэймз” баг ерөнхий дасгалжуулагч Боб Хартлитай олон жилийн шинэчилсэн гэрээ байгууллаа хэмээн NHL-ийн албан ёсны сайтад мэдээлжээ. Өдгөө 54 настай Хартлиг 2012 оны тавдугаар сарын 31-нд “Флэймз”-ийн ерөнхий менежер Жей Фистер урьсан бөгөөд тэрбээр багийг хоёр жил гаруй дасгалжуулахдаа 71 хожил авч, үндсэн цагт 79 удаа, нэмэлт цагт 13 удаа хожигдол хүлээсэн юм. Хэдийгээр “Калгари” яг одоо зургаа дараалан хожигдоод байгаа ч Номхон далайн дивизионд хоёрдугаар байрт бичигдэж буй түүний гэрээг сунгах үзүүлэлт болжээ.