m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 08:55
78
Америкийн хойд хэсгээр Фукешимагийн цацрагийн хэмжээ ихсэв

Америкийн хойд хэсгийн Калифорни, Аризона, Иллинойс мужуудаар цацраг идэвхжлийг хэмжсэн саяханы статистикийн мэдээгээр урьд оны энэ үе болон өнгөрсөн зуныхаас вета цацрагийн хэмжээ 50 000 хувь илүү байгаа нь илэрчээ. Лос Анжелос, Чикаго, Монтгомери, Алабама, Медисон, Висконсинд вета цацрагийн хэмжээ 1000 CPM (нэг минутанд тоологдох нэгж) хэмжээтэй байгаа нь засгийн газрын анхаарал хандуулах асуудал болов.  Аризона мужийн зарим газруудад вета цацрагийн хэмжээ 460-735 CPM байгаа нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард хийсэн хэмжилтээс 10-21 дахин өндөр байгаа бол Сан-Диягод аравдугаар сарын 1-ний хэмжилтээр  650 CPM байсан нь мөн л өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 дахин илүү байгаа болох нь тогтоогджээ.

АНУ даяар өндөр хэмжээний ветта цацраг тархаад байна.

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн цацрагийг хянах төвөөс аюултай байх өндөр  хэмжээний  вета цацраг улс даяар тархаад байгаа талаар  Enviro Reporter мэдээллийн сайтаар дамжуулан мэдэгдлээ.