m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 08:56
153
Хатагтай нарт хэрэгтэй багснууд

1. Суурь энгэсэгний багс -Сэгсгэр хавтгай үзүүртэй багс нь суурь энгэсэгийг маш сайн жигд тарааж өгдөг. Энэ багс нь зөөлөн үстэй байх хэрэгтэй. Багсандаа энгэсэгнээсээ бага зэрэг түрхэж байгаад хамарны хажуу талаас гадагш нь чиглэлтэй хөндлөн чиглэлд дор дор нь тойруулах маягаар түрхдэг.

 

2. Хацар өнгөлөгчний багс -Арьсанд чинь бага зэрэг өнгө оруулахад туслах багс бол дунд зэргийн хэмжээтэй , бөмбөгөрдүү үзүүртэй байна. Өмнө түрхсэн энгэсэгээ хөндөхгүйн тулд хамгийн зөөлөн үстэй байдаг юм шүү.

 

3. Нунтаг энгэсэгний багс -Ихэнх бүсгүйчүүдийн цүнхэнд энэ багс байдаг. Нунтаг энгэсэг түрхэхэд тохиромжтой зөөлөн, хөвсгөр, том , дугуй хэлбэртэй багс юм. Будгийг жигд тарааж, өөг сайн дарах боломж олгодог. Ингэснээр хэт их будалгүйгээр төрөлхийн мэт сайхан арьстай харагддаг. Нунтаг пудрээ үзүүрт нь бага зэрэг түрхээд арьсны ширхэгийн дагуу түрхээрэй. Энэ багсыг шахмал энгэсэг түрхэхдээ ч ашиглаж болно.
 

4. Энгэсэг шингээгч багс -Заримдаа энгэсэгээ түрхсэний дараа арьсан дээр ширхэглэж харагдаад, шингээгүй нь мэдэгдээд байдаг. Энэ “аюул”-аас дэвүүрэн хэлбэртэй багс чамайг аварна. Хөнгөн, нимгэн үзүүр нь сул энгэсэгийг арьсанд шингээж, цэвэрхэн жигд болгоно. Мөн зарим газраа хэт бөөгнөрч өө сэв мэдэгдүүлсэн тохиолдолд энэ багсаар тарааж болно.
 

5. Өндөрсгөгч багс -Хамар, хацар, эрүү болон нүүр, биеийн бусад хэсгүүдийн зураасыг өндөрсгөж, нарийхан харагдуулахад хэрэглэгдэх багс. Боронз болон гялалзуулагч түрхэхдээ энэ багсыг ашиглаарай. Ихэнхдээ тод, үдшийн будалт хийхэд энэ дугуй хүрээтэй багсыг ашиглана.

 

6.Нүдний багс -Нүдийг тодруулахад хөдөлгөөнгүй бөгөөд хавтгай багс хэрэгтэй. Өөрийнхөө зовхинд тохируулаад ямар ч хэмжээтэйг сонгож болох боловч дунд зэрэг эсвэл жижиг хэмжээтэй нь л хамгийн тохиромжтой нь байдаг. Нүдний будгийг дотор талаас нь эхлээд гадагш нь чиглэлтэй буддаг.

 

7. Тень уусгагч -Зөөлөн үстэй, жижиг хэмжээтэй энэ багс нь нүдний тод ба бүдэг 2 өнгийг хооронд нь хольж уусгахад хэрэглэгдэнэ.

 

8. Налуу өнцөгтэй багс -Энэ багсыг анх санаачилсан хүнд гараа өргөөд мөргөмөөр санагддаг шүү. Хөмсөг зурахад ялангуяа өнцөг гарагахад үүнтэй тэнцэх юу ч байхгүй. Маш цэвэрхэн бөгөөд сайхан гардаг юм шүү. Гэхдээ хөмсгөө харандаагаар биш нунтаг тенээр будахад энэ багсыг хэрэглэвэл илүү тохиромжтой.