m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 09:01
40
ТОП-20 индекс 4.59 огцом өсчээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 18-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 10 хувьцаат компанийн нийт 4.900 ширхэг хувьцаа арилжигдлаа. Тус арилжаагаар "Хөх ган" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 2.900 ширхэг үнэт цаас 278.400 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн "АПУ" ХК-ийн үнэт цаасны арилжаа хамгийн их өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистик" ХК-ийн арилжаа хамгийн их буурчээ.

ТОП-20 индекс 15,264.58 нэгж буюу 4.59 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 989.79 нэгж болж 0.04 хувиар  буурсан  үзүүлэлттэй байна.

ТОП-20 индекс 4.59 огцом өсчээ

ТОП-20 индексийн сагсанд багтаж буй АПУ компанийн индекст нөлөөлөх нөлөөлөл нь 40 орчим хувьтай байгаа нь тус индекс 4.59 хувиар огцом өсөхөд голчлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж. 

Харин энэ оны долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн туршилтаар тооцож буй MSE ALL индексийн сагсанд багтаж буй үнэт цаасны нөлөөлөх нөлөөлийг 15 хувиар хязгаарлан тооцож байна.