m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 09:12
48
Сайхан сэтгэлийн бэлэг” аянг эхлүүлнэ

Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдэд шинэ жилийн баярыг тохиолдуулан “сайхан сэтгэлийн бэлэг” аянг зохион байгуулах гэж байна.

Тус аянг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас санаачлан төрийн болон ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Тус аян энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дэмжиж буй байгууллага тус бүр нь арван мянган төгрөгийн үнэтэй таван бэлэг бэлтгэн Цагдаагийн газарт хүргэх аж. Цагдаагийн газраас өвлийн өвгөн, цасан охин, алиалагч, бусад амьтдын хамтаар тэдгээр айл өрхүүдээр явж тараан баярлуулах юм байна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас санаачлан төрийн болон ТББ-ын дэмжлэгтэйгээр сайн үйлсийн аян  зохион байгуулж байна.