Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) дэлхийн чансааг тэргүүлж буй бөхчүүдээ шагнахаар болжээ. Тэгэхдээ чансааг хэр удаан тэргүүлснээс нь шалтгаалан урамшууллын мөнгө нь янз бүр байх гэнэ. Уг үзүүлэлт ёсоор Косовагийн Майлинда Келмини, Гүржийн Автандил Чрикишвил нар тус бүр 50 мянган ам.долларын урамшуулал хүртэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад чансааг удаан тэргүүлсэн шилдгүүдийн эгнээнд Францаас дөрөв, Гүрж, Голланд, Монголоос тус бүр хоёр, Грек, ОХУ, Куба, Чехээс тус бүр нэг жүдоч багтжээ.
Майлинда Келменди (Косова) 50.000 ам.доллар
Автандил Чрикишвили (Гүрж) 50.000
Тедди Ринье (Франц) 40.000
Илиас Илиадис (Грек) 40.000
Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 10.000
Аутомне Павио (Франц) 10.000
Агнегненоу Клариссе (Франц) 10.000
Ким Коллинг (Нидерланд) 10.000
Одри Чуео (Франц) 10.000
Идализ Ортиз (Куба) 10.000
Ганбатын Болдбаатар (Монгол) 10.000
Михиал Пуляев (ОХУ) 10.000
Декс Элмонт (Нидерланд) 10.000
Варлам Липартелиани (Грек) 10.000
Лукас Крпалеч (Чех) 10,000