m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 10:13
22
Ж.Эрдэнэбат: 320 тэрбум төгрөгийн бонд гаргах өрийн таазад нөлөөлөхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газрын үнэт цаас гаргаж өр төлөхөөр 320 тэрбум төгрөгийн бонд гаргахад өрийн таазад нөлөөлөхгүй" хэмээв. Ингээд хуралдаанд оролцсон 41 гишүүний 30 нь дэмжиж, 73.2 хувийн саналаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжив.