m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 10:17
98
“Энэрэл” эмнэлэгт 200 сая төгрөг хандивлав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Энэрэл эмнэлэгийн эмч ажилчидтай уулзаж шинэ байрны засварт зориулж 200 гаруй сая төгрөг өгч буйгаа дуулгалаа. Мөн тэрбээр эмнэлгийн байрны асуудлаар Эрүүл мэндийн шинэ сайд Г.Шийлэгдамбатай  ярилцаж нэмэлт санхүүжилтийг яамны зүгээс нэн даруй гаргуулахаар болжээ.

Энэрэл эмнэлэг нь 1998 онд байгуулагдсан Монгол улсын цорын ганц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.  2010 онд тус эмнэлгийн барилгыг акталснаар өнөөдрийг хүртэл зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Энэрэл эмнэлэгт 200 сая төгрөг хандивлав