m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 10:29
37
“Next Stop”-ын шилдгүүд өнөөдөр тодорно

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулаад 22 жилийг ардаа үджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монголбанкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна.

 “Оны Залуу”-аар 28 шилдэг  удирдагч тодорсноос давхардсан тоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монголбанкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна. Энэ нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг тодорхойлж буй  хэрэг юм.

Тэгвэл  2014 “Next Stop” наадам тун удахгүй болох гэж  байна. Энэ жилийн  шилдгээр нийгэм - улс төр, эдийн  засаг - бизнесийн  салбартаа тэргүүлэгчээр  хэн, хэн  тодрох  нь  олон  хүний  анхаарлын төвд байсаар байна. Энэ оны шалгаруулалтад нийгэм - улс төрийн салбарт 50 гаруй эрхмийг олон нийтийн саналаар нэр дэвшүүлсэн бол  эдийн засаг- бизнесийн салбарт ч мөн 50 гаруй эрхэм өрсөлдөж байгаа аж. Онлайн санал асуулга энэ сарын 11-17-ыг дуустал үргэлжилж өнөөдөр шилдгүүдээ тодруулах гэж байна.