m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 11:01
101
Япон улсаас 141.0 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлжээ

Япон улсын Засгийн газраас манай улсад 141.0 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Тухайлбал, тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх "Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл"-ийн хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө, зураг төсөв боловсруулах зорилгоор олгож буй 141.0 сая иенийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт энэ сарын 18-ны өдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Ивай нар гарын үсэг зурсан байна. 

Гарын үсэг зурах ёслолын дараа Сангийн сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзсан бөгөөд тус уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын Засгийн газрын шинэ бүтэц батлагдсантай холбогдуулж зээл тусламжийн бодлогын асуудлыг Сангийн яам хариуцах болсон тул цаашид монголын нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулах олон олон төслүүд дээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн аж.

Япон улсаас 141.0 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлжээ

ДАшрамд дурдахад, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын анагаахын салбарын чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилго бүхий анхны их сургуулийн эмнэлгийг Улаанбаатар хотод шинээр барих нарийвчилсан зураг төслийн санхүүжилтийг Япон Улсын Засгийн газраас олгож байгаад талархал илэрхийлсэн байна.