m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 11:14
457
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл М.Наранбаатарт сануулга өглөө

МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын талаар таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Тэрбээр алдаа оноог нь хэлсэн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг ажлаас нь халсан. Тэд хууль бус тушаалыг нь эсэргүүцэн шүүхэд хандаад байгаа юм.

 

Үндэсний зөвлөлөө хуралдуулалгүй удаа дараа хойшлуулдаг М.Наранбаатарт хатуу сануулга иржээ.

Үндэсний зөвлөлөө хуралдуулалгүй удаа дараа хойшлуулдаг М.Наранбаатарт хатуу сануулга иржээ. Гаргасан шийдвэр нь үндэслэл муутай, ажлаа хийж явсан хүмүүсийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэдгийг Үндэсний зөвлөл сануулаад шүүхийн шийдвэр гартал дээрх хоёр захирлын оронд хүн томилохгүй байхыг анхааруулжээ.