m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 13:03
45
Сьерра-Леоний хүүхдүүд Зул сарын баяр тэмдэглэхгүй

Баруун Африкийн орнуудад улам газар авч байгаа эбола өвчнөөс болж Сьерра-Леоне улсын Засгийн газраас Зул сарын баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Эбола өвчнийг даамжируулахгүй байх үүднээс өөр ямар нэгэн нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг анхааруулсан байна.

Сьерра-Леоне улсын Засгийн газраас Зул сарын баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. 

Цагдаа нар Зул сарын баярын энэ өдрүүдэд гудамжинд цугларсан хүмүүсийг тарааж, гэртээ байхыг сануулдаг болжээ. Одоогийн байдлаар Сьерра-Леоне улсад 8000 хүн уг өвчний халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд 2000 гаран хүн нас бараад байгаа юм.

Эболагийн тархалт хамгийн өндөртэй гурван улсад 5 сая орчим сургуулийн насны хүүхэд байдаг. 

Эболагийн тархалт хамгийн өндөртэй баруун Африкийн гурван улсад 5 сая орчим сургуулийн насны хүүхэд байдаг ба тэднийг сургуульд явахыг тодорхой бус хугацаагаар хориглосон байна.